Цагаан сарын баяр бол Монгол түмний өргөн тэмдэглэдэг баяруудын нэг билээ. Битүүний өдөр буюу өвлийн адаг сарын сүүлийн өдрийг монголчууд бид ирэх ондоо эд баялаг, дүүрэн үдэж ирэх ондоо элбэг хангалуун байхыг бэлгэдэн хоол хүнс идээ ундаагаар дүүрэн байлгахыг зоридог өдөр билээ. Битүүний өдөр өр авлагаа дуусгаж,тоос шороогоо гөвж бурхан тахилаа дээдлэн идээ цагаагаа бэлдэн тавидаг уламжлалтай. Битүүний өдөр өвчин хэлэх,үг сөрөх,хэрэлдэх,өлмөн зэлмэн байхыг цээрлэдэг ба битүүний шөнө айлд хоновол сүнс төөрнө гэж монголчууд бид үздэг билээ.
Нялх хүүхдийн нэрээр нь дуудах, гадуур хувцсаа гадаа хонуулах газарт ус угаадас асгах амандаа юм зажилж гарах зэрэгийг цээрлэнэ. Битүүний ёс гэдэг бол монгол түмний зайлшгүй мэдэж байх зүйл билээ.
